31 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

31 дугаар зүйл. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

31.1.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

31.1.1.нохой, муурын нэгдсэн бүртгэл хөтлөх, бүртгэлийн систем хөгжүүлэх;

31.1.2.нохой, муур үржүүлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хугацааг сунгах;

31.1.3.нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын нэгдсэн бүртгэл хөтлөх;

31.1.4.нохой, муур үржүүлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа энэ хуульд заасан шаардлага, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

31.1.5.нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах, түүний биелэлтийг хангуулах;

31.1.6.эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх журмыг батлах, түүний биелэлтийг хангуулах;

31.1.7.нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээдийг бүртгэх;

31.1.8.нохой, муурыг түр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөрийг бүртгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

31.1.9.гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг сурталчлах, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажлыг тасралтгүй явуулах.

31.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.2, 23.2-т заасан мэдээллийг нийтэд ил тод мэдээлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.