33 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэг

33.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

33.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийг сурталчлах, биелэлтийг нэгдсэн удирдлагаар хангах;

33.1.2.харьяалах нутаг дэвсгэрийн нохой, муурын үржлийг хязгаарлах, бичил чип суулгах ажлыг зохион байгуулах;

33.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.