34 дугаар зүйл. Сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг
34.1.Сум, дүүргийн Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
34.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
34.1.2.харьяалах нутаг дэвсгэрийнхээ нохой, муурын бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулах;
34.1.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах;
34.1.4.харьяалах нутаг дэвсгэртээ байрлах нохой, муур үржүүлэгч, түр байрлуулан асрамжлах газрын үйл ажиллагаанд хяналт тавих, гэрийн тэжээвэр амьтны хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах.