4 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчим
4.1.Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.энэрэнгүй хандах;
4.1.2.хүчирхийллээс ангид байлгах;
4.1.3.байгалиасаа өөрийн онцлогтой болохыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, хамгаалах, халамжлах;
4.1.4.гэрийн тэжээвэр амьтныг гэршүүлэн тэжээж ирсэн монголын ард түмний уламжлалт ахуй, ёс заншил, өв соёлын салшгүй нэг хэсэг болох үндэсний уугуул үүлдрийн нохойтой холбоотой өвөрмөц аж төрөх ёс, түүхэн уламжлалыг хадгалах, нандигнан өвлүүлэх.
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ АСРАН ХАМГААЛАГЧ БОЛОХ ҮНДЭСЛЭЛ, АСРАН ХАМГААЛАГЧ, ТҮР ХАРАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ