6 дугаар зүйл. Асран хамгаалагчид тавигдах шаардлага

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Асран хамгаалагчид тавигдах шаардлага

6.1.Асран хамгаалагч дараах шаардлагыг хангасан байна:

6.1.1.18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;

6.1.2.гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх.

6.2.Нохой, муурын асран хамгаалагч энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан сургалтад хамрагдсан байна.

6.3.Иргэн гэрийн тэжээвэр амьтны талаарх ойлголт авах зорилгоор сайн дураараа асран хамгаалагчийн сургалтад хамрагдаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.