7 дугаар зүйл. Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт
7.1.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалтыг хот, суурин газарт энэ хуулийн 7.2-т заасан хуулийн этгээд зохион байгуулна.
7.2.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд нь хүсэлтээ мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.
7.3.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалтын хөтөлбөр дараах агуулгатай байна:
7.3.1.энэ хуульд заасан асран хамгаалагчийн эрх, үүрэг;
7.3.2.нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгаа болон холбогдох бусад зөвлөмж, мэдээлэл.
7.4.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь хот, сууринаас бусад газарт энэ хуулийн 7.3-т заасан агуулга бүхий зөвлөмж, мэдээллийг өгнө.