10 дугаар зүйл. Малчдын хоршооны үүрэг

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙД ТУЛГАМДАЖ БАЙГАА УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ШАЛТГААЛСАН СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Малчдын хоршооны үүрэг

10.1.Малчдын хоршоо дараах үүрэгтэй:

10.1.1.банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн үүргээ биелүүлэх;

10.1.2.олон улсын байгууллагын санхүүжилтээр олгосон хөнгөлөлттэй зээлийн зарцуулалт тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нэгжээр дамжуулан хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

10.1.3.байгальд ээлтэй үйлдвэрлэлийг тогтвортой эрхлэх, хариуцлагатай байх;

10.1.4.эрх бүхий байгууллагаас гаргасан журам, заавар, стандартын шаардлагыг мөрдөх;

10.1.5.өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;

10.1.6.малын гаралтай түүхий эдийн анхан шатны ангилалт, тордолт хийж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх;

10.1.7.малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах, даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаарх төлөвлөгөөг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталж, үе шаттай хэрэгжүүлэх;

10.1.8.хуулиар хүлээсэн бусад үүрэг.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.