9 дугаар зүйл. Малчны эрх, үүрэг
9.1.Малчин дараах эрх, үүрэгтэй:
9.1.1.мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл эрхлэх хүрээнд хоршоо байгуулах, зорилго, үйл ажиллагааны чиглэлийг дэмжсэн малчдын хоршоонд элсэх;
9.1.2.малын чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар үйлдвэрлэлээ өргөтгөх, үр ашгийг нэмэгдүүлэх;
9.1.3.өөрийн мэдлэг, туршлага, ур чадвар, арга барилыг тогтмол сайжруулах, сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
9.1.4.малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан зохистой хэмжээнд байлгах;
9.1.5.өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малын тоо толгойтой уялдуулан хангах, өвөлжөө, хаваржааны малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах;
9.1.6.хуулиар хүлээсэн бусад эрх, үүрэг.