8 дугаар зүйл. Орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
8.1.Аймгийн Засаг дарга дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
8.1.1.малчдад эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх;
8.1.2.хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалт, арга хэмжээг тогтмол авах;
8.1.3.байгалийн аюулт үзэгдлийн улмаас малчин, малчин өрх, мал сүрэгт учирсан хор уршгийг арилгах, малчны амьжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг орон нутгийн төсвийн хүрээнд авах;
8.1.4.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг малчинд таниулах, сурталчлах;
8.1.5.цаг уурын байгууллагаас гаргасан цаг уурын урьдчилсан төлөвт үндэслэн эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах.
МАЛЧИН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ