7.1.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
7.1.1.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс тус бүрийн онцлогт тохирсон малчдын хоршооны загварыг боловсруулах;
7.1.2.малчдын анхан шатны болон дундын хоршооны үйл ажиллагааны чиглэлд тохирсон дэмжлэгийг бий болгох, хоршоог чадавхжуулах арга хэмжээг авах;
7.1.3.мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэхэд баримтлах стандарт, техникийн зохицуулалтын шаардлагыг боловсруулж, батлуулах;
7.1.4.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадвартай бүс нутгийн онцлогт тохирсон, баталгаажсан үүлдэр, омгийн малаар сүргийг сайжруулахад малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх;
7.1.5.малын өвөлжөө, хашаа, саравч барих, ашиглах талаар байгалийн бүс нутгийн онцлогт тохирсон стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
7.1.6.тэжээлийн ургамлын тариалалт, тэжээлийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нөөц бүрдүүлэх.