6 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ
6.1.Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн салбарыг дэмжих талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.1.1.уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирч болох гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндэсний чадавхыг бэхжүүлэх, байгаль, цаг уурын аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх;
6.1.2.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай мал аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, малчны амьжиргааг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөг батлах;
6.1.3.малчид нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор сайн дурын үндсэн дээр хамтрах, хоршоо байгуулах, малчдын хоршоонд элсэх санаачилгыг дэмжих;
6.1.4.мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх хүрээнд малчдын хоршооны хөрөнгө оруулалтад шаардагдах эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх;
6.1.5.байгалийн аюулт үзэгдэл, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлыг даван туулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицоход чиглэсэн мэдлэг, мэдээллийг малчдад олгох;
6.1.6.малчид харилцан суралцах, мэдлэг, туршлагаа хуваалцах, малчны залгамж халааг бэлтгэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;
6.1.7.жилийн батлагдсан төсвийн нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хооронд, хөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх.
6.2.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалт хийсэн тухай бүр Улсын Их Хуралд танилцуулна.
6.3.Энэ хуулийн 6.1.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон бусад хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.