10 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Баялгийн сангийн хөрөнгийн зориулалт

10.1.Төрөлжсөн сан дараах зориулалттай байна:

10.1.1.Ирээдүйн өв сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах;

10.1.2.Хуримтлалын сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор иргэний эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэх;

10.1.3.Хөгжлийн сан нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан эдийн засаг, нийгмийн үр өгөөж бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

10.2.Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкан дахь Ирээдүйн өв сангийн валютын дансанд байршуулна.

10.3.Хуримтлалын болон Хөгжлийн сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкан дахь төрийн сангийн дансанд байршуулна. Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй хувиар хүү тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулна.

10.4.Хуримтлалын сангийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Монгол Улсын иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд бүртгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.