11 дугаар зүйл. Баялгийн сангийн эх үүсвэр
11.1.Баялгийн сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1.Ирээдүйн өв сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
11.1.1.а.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувь;
11.1.1.б.сангийн хөрөнгө оруулалтын орлого.
11.1.2.Хуримтлалын сан дараах эх үүсвэрээс бүрдэнэ: /Энэ заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн. /
11.1.2.а.энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь хүртэлх бол түүний төрийн эзэмшилд ногдох бүх ногдол ашгийг; /Энэ дэд заалтад 2025 оны 01 дүгээр сарын10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.2.б.энэ хуулийн 12.9-д заасны дагуу төвлөрүүлсэн ногдол ашгаас уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцаа 34 хувь ба түүнээс дээш бол түүний төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг. /Энэ дэд заалтад 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
11.1.2.в.Ашигт малтмалын тухай хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон Цөмийн энергийн тухай хуулийн 201.5-д заасан цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр; /Энэ дэд заалтыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.1.2.г.Цөмийн энергийн тухай хуулийн 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх зэрэг хувилбараар орлуулснаас бий болсон татварын бус орлого. /Энэ заалитыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ы өдрийн хуулиар нэмсэн./
11.1.3.Хөгжлийн сангийн эх үүсвэр нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.