6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
6.1.Улсын Их Хурал Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн төлөвлөгөөг батлах;
6.1.2.Баялгийн сангийн төсвийн гүйцэтгэлийг батлах;
6.1.3.Баялгийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;
6.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг хэлэлцэн батлах.
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан төсвийн төлөвлөгөөнд дараах зүйлийг тусгана:
6.2.1.төрөлжсөн санд тухайн жилд төвлөрөх орлого, зарлага;
6.2.2.Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт, төсөвт өртөг.