7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

7.1.Засгийн газар Баялгийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг батлах, нэгдсэн удирдлагаар хангах;

7.1.2.Баялгийн сангийн тухайн жилийн төсвийн төлөвлөгөөний төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.3.Баялгийн сангийн төсвийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавьж, Улсын Их Хуралд тайлагнах;

7.1.4.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.1.5.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмыг батлах;

7.1.6.орлого төвлөрүүлэгч хуулийн этгээдийн засаглал, үйл ажиллагаанд мөрдөх олон улсын сайн засаглалын зарчим, стандартад суурилсан Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмыг батлах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.