8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

8.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Ирээдүйн өв сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулах, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;

8.1.2.төрөлжсөн сангийн төсвийн гүйцэтгэлд хуульд заасан журмын дагуу хяналт тавьж, тайлагнах;

8.1.3.энэ хуулийн 7.1.1-д заасан төрөлжсөн сангийн хөрөнгийн удирдлагын бодлогыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

8.1.4.Баялгийн сангийн эх үүсвэрийг тооцож, төрөлжсөн санд төвлөрүүлэх аргачлалыг батлах.

8.2.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.2.1.Хуримтлалын сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;

8.2.2.Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, хөтлөх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах;

8.2.3.энэ хуулийн 7.1.5-д заасан журмыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх.

8.3.Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.3.1.Хөгжлийн сангийн хөрөнгөөр энэ хуулийн 10.1.3-т заасны дагуу санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, сангийн үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлэх;

8.3.2.Хөгжлийн сангийн тухайн жилийн төсвийн төслийг боловсруулж санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх, батлагдсан төсвийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг тайлагнах.

БАЯЛГИЙН САНГИЙН ТӨРӨЛ, ЗОРИУЛАЛТ, ЭХ ҮҮСВЭР, ТОГТВОРТОЙ БАЙДАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.