13 дугаар зүйл. Төрийн байгууллагатай хамтран ажиллах

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Төрийн байгууллагатай хамтран ажиллах

13.1.Мэргэжлийн нэгдсэн холбоо төрийн байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллана:

13.1.1.тухайн салбарын хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, стандарт, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий зөвлөл, хороо, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах, санал, зөвлөмж гаргах;

13.1.2.зөвшөөрөл шинээр бий болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг өөрчилж дүгнэлт гаргахад санал өгөх, шаардлагатай тохиолдолд тухайн зөвшөөрлийн хэрэгцээ, шаардлага, эрсдэлийн түвшин, үнэлгээний талаар санал, дүгнэлт гаргах;

13.1.3.хуульд заасан тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг шилжүүлэн авах;

13.1.4.тухайн салбарын стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, мөрдүүлэх, хэрэглээний тайлбар, зөвлөмж бэлтгэх;

13.1.5.хуульд заасан тохиолдолд төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль, гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;

13.1.6.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөр боловсруулахад оролцох, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах;

13.1.7.салбарын хүний нөөцийн бодлогыг тодорхойлоход мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтаар суралцагчид эзэмшүүлэх мэргэшлийн түвшнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 17.2, 17.3-т зааснаар тодорхойлоход оролцох;

13.1.8.хууль болон мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэмд заасан бусад.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.