14 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
14.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.