2 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.