3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд энэ хууль үйлчилнэ.
3.2.Мэргэжлийн холбоо болон энэ хуулийн 3.1-д зааснаас бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна.
3.3.Энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.