5.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоод хамтран үүсгэн байгуулна.
5.2.Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
5.2.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрмийг батлах;
5.2.2.мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох;
5.2.3.мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийг батлах;
5.2.4.мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах.
5.3.Мэргэжлийн нэгдсэн холбоо дараах шаардлагыг хангасан байна:
5.3.1.тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй байх;
5.3.2.энэ хуулийн 5.3.1-д заасан гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх.
5.4.Тухайн салбарын мэргэжлийн холбоо дангаар, эсхүл олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй бол энэ хуульд заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн бүртгүүлж, мэргэжлийн нэгдсэн холбооны чиг үүргийг хэрэгжүүлж болно.