8 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, бүртгэхээс татгалзах

8.1.Улсын дээд шүүх энэ хуулийн 7.1, 7.2-т заасан хугацаанд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гаргана. /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/ /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

8.2.Улсын дээд шүүхийн Тамгын газар энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор хүсэлт гаргагчид уг шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/ /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

8.3.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор Улсын дээд шүүхийн Тамгын газар хүсэлт гаргагчид гэрчилгээ, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгоно. Гэрчилгээ нь цахим хэлбэртэй байж болно. /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/ /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

8.4.Улсын дээд шүүх дараах үндэслэлээр мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхээс татгалзана: /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/ /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

8.4.1.мэргэжлийн нэгдсэн холбооны дүрэм нь Монгол Улсын Yндсэн хууль болон бусад хуульд харшилсан;

8.4.2.энэ хуулийн 9.1, 9.2-т заасныг зөрчсөн;

8.4.3.энэ хуулийн 6.3.5-д заасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол.

8.5.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбар, дэд салбар бүрд нэг хүртэл мэргэжлийн нэгдсэн холбоо байна.

8.6.Улсын дээд шүүх энэ хуулийн 8.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө хүсэлт гаргагч, улсын бүртгэлийн байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулах, шинжээч томилон ажиллуулж болно. /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/ /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

8.7.Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн энэ хууль болон бусад хуульд нийцүүлэн батална. /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн/ /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүх..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.