9 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр

9.1.Мэргэжлийн нэгдсэн холбооны нэр нь салбарын онцлогийг илэрхийлсэн оноосон нэр болон "Мэргэжлийн нэгдсэн холбоо" гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, эсхүл "МНХ" гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.

9.2.Энэ хуулийн 9.1-д зааснаас бусад төрийн бус байгууллага өөрийн оноосон нэртэй хамт "Мэргэжлийн нэгдсэн холбоо", эсхүл "МНХ" гэсэн тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.

9.3.Улсын дээд шүүхийн Тамгын газар мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийн санг хөтөлж, лавлагаа олгоно. /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./ /Энэ хэсгийн "...Улсын дээд шүүхийн Тамгын газар..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02 дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийнн 10 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ГИШҮҮНЧЛЭЛ, ЧИГ ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.