17 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнд тавих хяналт
17.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч органик бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал болон зөрчлөөс үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцна.
17.2.Баталгаажуулалтын байгууллага органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцад олон улсын норматив баримт бичиг болон энэ хуулийн 11.4.1-д заасан гэрээний дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.
17.3.Нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгод тавих төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хуулиар зохицуулна.