16 дугаар зүйл. Төрөөс органик үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Төрөөс органик үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг

16.1.Органик үйлдвэрлэл эрхлэгчийн дараах үйл ажиллагаанд доор дурдсан мөнгөн дэмжлэг үзүүлнэ:

16.1.1.шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал;

16.1.2.дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмждээ ашигласан тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардал.

16.2.Органик үйлдвэрлэл эрхлэгчид дараах мөнгөн бус дэмжлэг үзүүлнэ:

16.2.1.сургуулийн өмнөх болон бүх шатны боловсролын байгууллагын дэргэд органик туслах аж ахуйг хөгжүүлэх;

16.2.2.баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бүтээгдэхүүнийг экспортолсон тохиолдолд үйлдвэрлэл эрхлэгчийн хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэх;

16.2.3.дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж нутагшуулан шинэ нэр төрлийн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн нь Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу нотлогдсон тохиолдолд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;

16.2.4.органик үйлдвэрлэл эрхлэгчид татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;

16.2.5.органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэх.

16.3.Органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшуулалтай холбогдох журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.4.Энэ хуулийн 16.2.1-д заасан дэмжлэг үзүүлэх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж хэрэгжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.