15 дугаар зүйл. Төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг
15.1.Органик үйлдвэрлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага, сум, дүүрэгт хөдөө аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэнэ.
15.2.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага органик үйлдвэрлэлийн асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
15.2.1.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих бодлогыг тусгах, салбар хоорондын уялдааг хангах, хэрэгжүүлэх;
15.2.2.энэ хуулийн 12.1-д заасан мэдээллийн санг байгуулах, шинэчлэх, шаардлагатай бусад мэдээллийн сантай холбох;
15.2.3.шилжилтийн үеийн болон органик бүтээгдэхүүн, органик үйлдвэрлэл эрхлэгчийг мэдээллийн санд бүртгэх үйл ажиллагааг удирдах, холбогдох мэдээллийг олон улсын байгууллагад хүргүүлэх;
15.2.4.Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвийн бүтцэд органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгааны нэгж байгуулах;
15.2.5.органик үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран ажиллах, гишүүний татвар, хандивыг улсын төсвөөс төлөх;
15.2.6.органик салбарын Үндэсний зөвлөлийг байгуулах, ажиллах журмыг батлах.
15.3.Органик үйлдвэрлэлд тавигдах шаардлага, баримтлах журмыг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
15.4.Энэ хуулийн 15.3-т заасан журамд дараах асуудлыг тусгана:
15.4.1.мал аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх;
15.4.2.тариалангийн органик үйлдвэрлэл эрхлэх;
15.4.3.органик хүнсийг боловсруулах үйлдвэрлэл эрхлэх;
15.4.4.зөгийн органик аж ахуй эрхлэх;
15.4.5.хоол үйлдвэрлэл, үйлчилгээг органик зарчимд нийцүүлэн эрхлэх;
15.4.6.хүнсний бус органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх;
15.4.7.органик бүтээгдэхүүнийг баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн гэрчлэх тэмдгийг шошгод байршуулах, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх;
15.4.8.органик бүтээгдэхүүнийг хадгалах, савлах, тээвэрлэх, экспортлох, импортлох.
15.5.Органик үйлдвэрлэлийг органик бус үйлдвэрлэлтэй хавсран эрхлэх асуудлыг энэ хуулийн 15.3-т заасан журамд тусгана.
15.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга органик үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих талаар тухайн орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулан, үр дүнг мэдээллийн санд оруулна.
15.7.Итгэмжлэлийн байгууллага нь органик бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний дүнг олон улс, бүс нутаг, гадаад улстай харилцан хүлээн зөвшөөрөх асуудлыг хариуцна.