14 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүнийг худалдаалах
14.1.Дотоодын болон импортын баталгаажсан органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлсний дараа Монгол Улсын зах зээлд худалдаална.
14.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалах импортын органик бүтээгдэхүүн нь холбогдох хуульд зааснаас гадна дараах шаардлага хангасан байна:
14.2.1.экспортлогч улсын эрх бүхий баталгаажуулалтын байгууллагаас олгосон органик болохыг тодорхойлсон хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх;
14.2.2.импортын органик хүнсийг жижиглэн савласан тохиолдолд шошго нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.8-д заасан болон холбогдох журам, стандартын шаардлагыг хангасан байх.
14.3.Бөөнөөр нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгын мэдээлэл жижиглэн савласан органик бүтээгдэхүүний шошгын мэдээлэлтэй ижил байх ба савласан он, сар, өдрийг шошгод ил харагдахуйц тусгана.
14.4.Импортлогч, экспортлогч нь органик бүтээгдэхүүнийг мэдээллийн санд бүртгүүлэх үүрэгтэй.