2 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүний хууль тогтоомж
2.1.Органик бүтээгдэхүүний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.