3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик хүнс, хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтан, тэжээл, бордоо, таримлын үр, суулгацыг үржүүлэх, үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, савлах, шошголох, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаанд үйлчилнэ.
3.2.Энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа шилжилтийн үеийн органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд хамаарна.
3.3.Амьтны тухай хуулийн 4.1.7-д заасан агнуурын амьтны түүхий эдээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.