2 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хууль тогтоомж
2.1.Хүүхэд хамгааллын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар тогтоосон хуулийн хэм хэмжээ зөрчилдвөл хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ.