3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
3.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд Монгол Улсын хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хууль үйлчилнэ.
3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд 18-21 хүртэл насны хүнд энэ хуульд заасан тусламж, үйлчилгээг үзүүлж болно.