49 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, түүний хэлбэр

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлага, түүний хэлбэр

49.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны болон орон нутгийн байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагаар хангах /цаашид "мэргэжлийн удирдлага" гэх/ үүргийг хэрэгжүүлнэ.

49.2.Мэргэжлийн удирдлагыг хүүхэд хамгааллын үйлчилгээний статистик мэдээ, судалгаа, дүгнэлтэд үндэслэн нэгдсэн зохион байгуулалтын болон хүүхэд хамгааллын тодорхой кейстэй холбоотойгоор удирдан чиглүүлэх, дэмжих, зөвлөн туслах, хөгжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлнэ.

49.3.Хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх аргачлал, зааврыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.