50.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
50.1.1.хүүхэд хамгааллын үйлчилгээний статистик мэдээ, судалгаа, дүгнэлтэд үндэслэн хүүхэд хамгааллын үйлчилгээний мэргэжлийн удирдлагын хэтийн болон ойрын зорилтыг тодорхойлох;
50.1.2.хүүхэд хамгааллын үйлчилгээнд гарч байгаа алдаа дутагдал, бэрхшээлийг тухай бүр тодорхойлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн зөвлөмж, аргачлал, зааврыг боловсруулж, мөрдүүлэх;
50.1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний статистик мэдээ, хүүхэд хамгааллын кейсээс түүвэрлэн хянаж, нийтлэг гарч байгаа алдаа, дутагдлыг тогтоож, зохих чиглэл тус бүрээр сургалт зохион байгуулах;
50.1.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын албан хаагч, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангаж, хэрэгжүүлсэн ажлыг шалгаж, биелэлтийг дүгнэх, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл, зааварчилгаа өгөх;
50.1.5.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын албан хаагч, хүүхэд, гэр бүлийн болон бусад салбарын нийгмийн ажилтантай ганцаарчилсан болон хамтарсан уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, зөвлөмж, зөвлөгөө өгөх;
50.1.6.хүүхэд, гэр бүлийн болон бусад салбарын нийгмийн ажилтныг сургах, давтан мэргэшүүлэх, ажлын байран дахь зөвлөн туслах ажлыг зохион байгуулах.