51 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын мэргэжлийн удирдлагаар хангах ажиллагаа

51.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хүүхэд хамгааллын үйлчилгээг мэргэжлийн удирдлагаар хангах талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

51.1.1.тухайн орон нутгийн хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийг мэргэжлийн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулах;

51.1.2.хүүхэд хамгааллын кейс бүрийн материалтай танилцаж, алдаа, дутагдлыг арилгах арга хэмжээ авах, энэ талаар илтгэх хуудаст тусгах;

51.1.3.хүүхэд хамгааллын үйлчилгээний явцад хийгдэж байгаа ажиллагаа, баримтжуулалтад хяналт тавих;

51.1.4.хүүхэд хамгааллын кейсийн статистик мэдээ, кейс шийдвэрлэлтэд үндэслэн хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдэд зохих чиглэл тус бүрээр сургалт зохион байгуулах;

51.1.5.хамтарсан баг, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа этгээдтэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт зохион байгуулж, тулгамдсан асуудлаар ярилцлага хийх, чиглэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх;

51.1.6.арав хүртэлх нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах нэг ахлах нийгмийн ажилтан, тав хүртэлх ахлах нийгмийн ажилтныг мэргэжлийн удирдлагаар хангах нэг зөвлөх нийгмийн ажилтан ажиллахаар тооцож зохион байгуулалт хийх.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САНХҮҮЖИЛТ БА ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.