52 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын санхүүжилт
52.1.Хүүхэд хамгааллыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
52.1.1.улсын төсөв;
52.1.2.орон нутгийн төсөв;
52.1.3.үндэсний болон олон улсын төсөл, хөтөлбөр;
52.1.4.дотоод, гадаадын хуулийн этгээд болон олон улсын байгууллага, хувь хүнээс өгсөн хандив, тусламж.
52.2.Хүүхэд хамгааллын санхүүжилтийг энэ хуульд заасан хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл, хэлбэр тус бүрээр улс, орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
52.3.Хүүхэд хамгааллын санхүүжилтийг төлөвлөхдөө өмнөх онд шийдвэрлэсэн хүүхэд хамгааллын кейсийн тоо, үйлчилгээний чанар, үр дүнд үндэслэн дараа онд олгох санхүүжилтийг тогтооно.
52.4.Төр хүүхэд хамгааллын асуудлаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагаар төлөөлөн гүйцэтгүүлж, чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
52.5.Хүүхэд хамгаалалд тусгасан төсвийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн байгууллага, хууль зүйн хороо, хамтарсан баг болон гэрээгээр хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
52.6.Засгийн газрын гишүүд эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээ, энэ хуулийн 30.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээ авна.
52.7.Хуулийн этгээд өөрийн цалингийн нийт сангийн нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг жил бүр хүүхэд хамгааллын бодлого, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахад зарцуулна.
52.8.Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын нормативыг Засгийн газар батална.