53 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хяналт-шинжилгээ, үнэлгээ

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

53 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хяналт-шинжилгээ, үнэлгээ

53.1.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхэд хамгааллын нөхцөл байдлыг тодорхойлох, хүүхэд хамгааллын үйлчилгээг үнэлэх зорилгоор дараах хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ:

53.1.1.орон нутаг, анхан шатны нэгжээс эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар бүртгэл, судалгааг авч нэгтгэн дүгнэх;

53.1.2.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ, түүний үр дүнг үнэлж, шалгах;

53.1.3.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн талаар бүртгэл, судалгааг гаргаж, дүн шинжилгээ хийх;

53.1.4.хүүхэд хамгаалалд хүн, хуулийн этгээдийн оролцоог үнэлэх;

53.1.5.хүүхэд хамгааллын хүний нөөцийн бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх, сургалтын чанар, үр нөлөөг үнэлэх;

53.1.6.энэ хууль, хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилж байгаа нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг өөрөө, эсхүл мэргэжлийн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.