54 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ · хүчин төгөлдөр

54 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт

54.1.Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах журмаар хяналт тавина:

54.1.1.аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага өөрийн хариуцсан салбарын хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр тухайн жилд гүйцэтгэсэн ажлын тайланг дараа оны 2 дугаар сард багтаан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

54.1.2.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 54.1.1-д заасны дагуу ирүүлсэн тайланд дүн шинжилгээ хийж, жил бүрийн 3 дугаар сард багтаан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

54.1.3.Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шаардлагатай тохиолдолд Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн байгууллагад чиглэл өгч, хэрэгжилтийг хангуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.