55 дугаар зүйл. Хүүхэд хамгааллын захиргааны хяналт
55.1.Хүүхэд хамгааллын хууль тогтоомжид тавих захиргааны хяналтыг хүүхдийн эрхийн улсын байцаагч гүйцэтгэнэ.
55.2.Хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
55.2.1.эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлсэн, мэдээлэл авсан бол энэ талаар харьяа хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд тухай бүр мэдэгдэх;
55.2.2.хүүхдийн эрхийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон бол хүүхдэд шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлэх ажлыг нэн даруй зохион байгуулах;
55.2.3.нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байранд байгаа болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдсан, үрчлэгдсэн хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт тавих;
55.2.4.хүн, хуулийн этгээдээс хүүхэд хамгааллын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйл ажиллагаатай танилцах, зөвлөн туслах;
55.2.5.хүүхэд хамгааллын үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа хүн, хуулийн этгээд гэрээний үүргээ удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол түүнтэй байгуулсан гэрээг цуцлах санал гаргах, магадлан итгэмжлэлийг хүчингүй болгуулах, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай саналыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
55.2.6.хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхэд хамгааллын асуудлаар энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа албан хаагч, ажилтныг ажлаас чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
55.2.7.хууль тогтоомжид заасан бусад.
БУСАД ЗҮЙЛ