2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.