23 дугаар зүйл. Байнгын хороодын эрхлэх асуудлын хүрээ
23.1.Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.1.1.үйлдвэрлэлийн бүтээмжийн өсөлт; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.1.2.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.1.3.хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.1.4.хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.2.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
23.2.2.Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
23.2.3.улсын хил хамгаалалтын бодлого;
23.2.4.төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
23.2.5.гадаад бодлого;
23.2.6.гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудал;
23.2.7.Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал;
23.2.8.цөмийн энерги ашиглах, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах бодлого.
23.3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.3.1.газар тариалан, үрийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн бодлого;
23.3.2.хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт, тэдгээрийн аюулгүй байдал;
23.3.3.хөдөөгийн хөгжлийн бодлого;
23.3.4.мал аж ахуйн бодлого;
23.3.5.малын даатгал болон малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах;
23.3.6.газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, агаар мандал болон байгалийн бусад баялаг;
23.3.7.улсын тусгай хамгаалалттай газар, бэлчээр, тариалангийн газар;
23.3.8.геологи, уул уурхайн холбогдолтой эрэл, хайгуул, ашиглалтын ажилд тавих байгаль орчны хяналт;
23.3.9.агаарын бохирдол, хорт бодис, байгаль орчны асуудал;
23.3.10.цаг уур, орчны хяналтын асуудал;
23.3.11.усны бодлого, нөөц, усны бохирдол;
23.3.12.хог хаягдал, дахин боловсруулалт;
23.3.13.байгаль орчныг хамгаалах, байгалийн тэнцлийг хангах асуудал;
23.3.14.байгаль орчны судалгаа, хөгжил;
23.3.15.ан агнуур;
23.3.16.газрын сангийн нэгдсэн бодлого, зохицуулалт;
23.3.17.газрын кадастр, зураглал.
23.4.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.4.1.боловсрол; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.4.2.соёл, урлаг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.4.3.ард түмний түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.4.4.монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.4.5.шинжлэх ухаан; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.4.6.нийтийн биеийн тамир, спорт. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.Ёс зүй, дэгийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.1.төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.2.Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны асуудал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.3.гишүүний ёс зүй, сахилгын асуудал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.4.чуулганы хуралдааны дэгийн асуудал, дэг сахиулах; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.5.гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.6.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын асуудал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.7.нэгдсэн хуралдааны ирцийн асуудал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.8.гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.5.9.Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн үйлдэлд хяналт тавих. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.Инновац, цахим бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.1.цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.2.мэдээллийн технологийн хөгжил; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.3.харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.4.өндөр технологи, үндэсний инновацын бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.5.дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.6.инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.7.инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрүүлэх хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.8.инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.6.9.инновацын үйл ажиллагааг санхүүжүүлэх бодлого. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.7.Нийгмийн бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.7.1.хүн амын хөгжлийн бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.7.2.нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.7.3.хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.7.4.мэргэжлийн боловсрол, сургалт; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.7.5.жендэрийн тэгш байдлыг хангах бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.7.6.эрүүл мэндийн бодлого. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
23.8.Төрийн байгуулалтын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.8.1.Монгол Улсын Үндсэн хуулийн асуудал;
23.8.2.төрийн эрх барих дээд болон гүйцэтгэх дээд байгууллага, Ерөнхийлөгчийн асуудал;
23.8.3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны журам;
23.8.4.засаг захиргааны шинэтгэл, төвлөрлийг сааруулах бодлого;
23.8.5.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, хот, тосгоны Зөвлөл, Захирагчийн сонгууль;
23.8.6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, хилийн цэс, хот, тосгоны эрх зүйн үндэс;
23.8.7.нутгийн өөрөө удирдах ёс;
23.8.8.төрийн алба;
23.8.9.төрийн бэлгэ тэмдэг, төрийн дуулал;
23.8.10.ард нийтийн санал асуулга;
23.8.11.төр, сүм хийдийн харилцаа;
23.8.12.хэвлэл мэдээллийн хараат бус байдал;
23.8.13.төрийн ба төрийн бус байгууллага, улс төрийн намтай харилцах;
23.8.14.Улсын Их Хурлын тухай хууль тогтоомж, Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө;
23.8.15.гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал, түүний баталгаа;
23.8.16.бүсчилсэн хөгжлийн бодлого.
23.8.17.гишүүний ёс зүй, сахилгын асуудал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.8.18.гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.8.19.Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох асуудал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.8.20.чуулганы хуралдааны дэг болон дэг сахиулах асуудал; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.8.21.төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга, хариуцлагын бодлого. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.9.Төсвийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.9.1.улсын нэгдсэн төсөв;
23.9.2.улсын төсвийн орлого, зарлага, төсвийн хяналт;
23.9.3.төрийн санхүү, зээл, тусламжийн болон татварын бодлого;
23.9.4.гадаад улс, олон улсын санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ, хэлцэл;
23.9.5.Засгийн газрын тусгай сангийн нэгдсэн бодлого;
23.9.6.Улсын Их Хурлын төсвийн төлөвлөлт;
23.9.7.аудитын асуудал;
23.9.8.төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газраас гаргах үнэт цаасны тухай асуудал.
23.10.Хууль зүйн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.10.1.эрх зүйн бодлого;
23.10.2.хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа;
23.10.3.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого;
23.10.4.улсын хил хамгаалалтын бодлогын хэрэгжилт;
23.10.5.хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого;
23.10.6.шүүх эрх мэдлийн эрх зүйн үндэс, хараат бус байдлыг хангах асуудал;
23.10.7.прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэл;
23.10.8.нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс;
23.10.9.эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаан, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа;
23.10.10.өршөөл үзүүлэх асуудал;
23.10.11.патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг;
23.10.12.цагаачлал, иргэний харьяалал;
23.10.13.архив;
23.10.14.эрх зүйн туслалцаа;
23.10.15.өмгөөлөл;
23.10.16.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;
23.10.17.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах асуудал.
23.11.Эдийн засгийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ:
23.11.1.эдийн засгийн дотоод, гадаад бодлого;
23.11.2.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;
23.11.3.төрийн мөнгөний бодлого, банк, Монголбанкны үйл ажиллагаа;
23.11.4.даатгалын бодлого, энэ хуулийн 23.9.8-д зааснаас бусад үнэт цаасны тухай асуудал;
23.11.5.төрийн өмчийн удирдлага, зохицуулалт, хувьчлалын бодлого;
23.11.6.гадаадын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;
23.11.7.ашигт малтмалын суурь судалгаа, эрэл хайгуул, ашиглалтын бодлого;
23.11.8.газрын тос, байгалийн хийн асуудал;
23.11.9.үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого;
23.11.10.шударга бус өрсөлдөөнийг хязгаарлах бодлого;
23.11.11.төрөөс аж ахуй эрхлэлтийг дэмжих бодлого;
23.11.12.стандартчилал, хэмжил зүй, чанарын баталгаажуулалт;
23.11.13.албан ёсны статистикийн үйл ажиллагааны зохицуулалт;
23.11.14.барилга, хот байгуулалт;
23.11.15.түлш, эрчим хүч;
23.11.16.зам тээвэр, шуудан;
23.11.17.орон сууц, нийтийн аж ахуй;
23.11.18.аялал жуулчлалын хөгжлийн стратеги;
23.11.19.аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжил;
23.11.20.газрын эдийн засгийн үр ашгийн бодлого.
23.11.21.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.22.хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.23.хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.24.цахим засаглалын бодлого, үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.25.мэдээллийн технологийн хөгжил; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.26.харилцаа холбооны бодлого, үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.27.дижитал шилжилт, техник, технологийн шинэчлэл; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.28.өндөр технологи, үндэсний инновацын бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.29.инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.11.30.инновацын дэд бүтэц, үйл ажиллагааны чиглэлийг хөгжүүлэх бодлого. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.12.Өргөдлийн байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.12.1.иргэн, байгууллагаас Улсын Их Хурал, түүний Байнгын, дэд, хянан шалгах түр хороо, тэдгээрийн удирдлага, гишүүнд ирүүлсэн өргөдлийг судлах, холбогдох Байнгын хорооны саналыг үндэслэн тухайн асуудлаар байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах, сонсох, дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороонд санал хүргүүлэх, мэдээлэх; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.12.2.нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудал. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо дараах асуудлыг эрхэлнэ: /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.1.боловсрол; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.2.жендэрийн тэгш байдлыг хангах бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.3.монгол хэл, бичиг, үндэсний цөөнхийн хэл, бичиг, ёс заншил; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.4.мэргэжлийн боловсрол, сургалт; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.5.нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, халамжийн бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.6.нийтийн биеийн тамир, спорт; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.7.соёл, урлаг; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.8.түүх, соёл, оюуны өвийг хамгаалах, сэргээх бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.9.хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөдөлмөрийн харилцаа; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.10.хүн амын хөгжлийн бодлого; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.11.шинжлэх ухаан; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./
23.13.12.эрүүл мэндийн бодлого. /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./