35 дугаар зүйл. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх

35.1.Улсын Их Хурал хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлнэ.

35.2.Нэгдсэн болон Байнгын, дэд, хянан шалгах түр хороодын хуралдааныг бэлтгэн явуулах, хуралдаанаар хууль тогтоомжийн төсөл, тодорхой бусад асуудал хэлэлцэх, санал хураах, батлах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална.

35.3.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар хуулийг эцэслэн батална.

35.4.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.

35.5.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн төслийг чуулганы хуралдааны дөрвөн үе шаттайгаар хэлэлцэнэ.

35.6.Улсын Их Хурал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн байх шаардлагыг хангуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.