36 дугаар зүйл. Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаар

36.1.Доор дурдсан хууль тогтоомжийн төслийг дараах хууль санаачлагч санаачилна:

36.1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно;

36.1.2.Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний тодотгол, гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмч, татвар, эрүү, иргэн болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлах. /Энэ заалтыг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

36.2.Монгол Улсын Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар энэ хуулийн 36.1-д зааснаас бусад асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачилж болно.

36.3.Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална.

36.4.Энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан хууль санаачлах эрхийн тодорхой хүрээ, хязгаарыг хуулиар тогтоож болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.