37 дугаар зүйл. Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх
37.1.Улсын Их Хурлын хянан шалгах ажил нь Засгийн газрын хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах үйл ажиллагаа болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын хууль биелүүлэх үйл ажиллагаанд хяналт тавихад чиглэх бөгөөд Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ дараах арга хэрэгслээр хэрэгжүүлнэ:
37.1.1.асуулт тавих;
37.1.2.асуулга тавих;
37.1.3.хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх;
37.1.4.мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх;
37.1.5.төсвийн хяналт;
37.1.6.Улсын Их Хурлын хяналтын сонсгол хийх;
37.1.7.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хянан шалгах түр хороо байгуулж, тусгай шалгалт явуулах.
37.2.Улсын Их Хурлаас хийх хяналт шалгалтыг Улсын Их Хурлын нэгдсэн удирдамжаар хэрэгжүүлэхээс бусдаар төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хяналт шалгалттай давхардуулахгүй хэрэгжүүлнэ.
37.3.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх журмыг хуулиар тогтооно.
УЛСЫН ИХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ