38 дугаар зүйл. Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааг мэдээлэх, сурвалжлага хийх
38.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх нээлттэй мэдээллийг Улсын Их Хурлын дарга, гишүүн, нам, эвслийн бүлгийг төлөөлөн дарга, дэд дарга, Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны дарга, Тамгын газрын холбогдох албан тушаалтан Улсын Их Хурлын мэдээллийн индэр, хуралдааны танхимыг ашиглан хийнэ.
38.2.Энэ хуулийн 38.1-д зааснаас бусад этгээд Улсын Их Хурлын мэдээллийн индэр, хуралдааны танхимыг нийтэд мэдээлэл хийхээр ашиглахыг хориглоно.
38.3.Иргэд, дотоод, гадаадын зочид төлөөлөгчид чуулганы ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл, сурвалжлага хийх эрхтэй бөгөөд энэ талаар мөрдөх журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.