5 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Улсын Их Хурлын шийдвэр

5.1.Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна.

5.2.Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг /цаашид "хууль тогтоомж" гэх/ өөрийн цахим хуудас болон "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ. "Төрийн мэдээлэл" эмхэтгэл цаасан болон цахим хэлбэртэй байна.

5.3.Тухайн хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг шийдвэр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

5.4.Тухайн хууль тогтоомжийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхлэх тусгайлан заасан хугацаа Монгол Улсын Ерөнхийлөгч /цаашид "Ерөнхийлөгч" гэх/-ийн хориг тавьсан хугацаатай давхацвал хоригийг Улсын Их Хурал хянан хэлэлцэж дуусах хүртэлх хугацаанд уг хууль тогтоомж бүхэлдээ буюу түүний зарим хэсгийн үйлчлэл түр зогсоно.

5.5.Хууль тогтоомжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтална.

5.6.Энэ хуулийн 5.2-т заасан нийтлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ хариуцах бөгөөд холбогдох журмыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.

УЛСЫН ИХ ХУРЛЫН БҮРЭЛДЭХҮҮН

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.