13 дугаар зүйл. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

13.1.Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

13.1.1.хуралдааны бэлтгэл хангах;

13.1.2.хуралдааныг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу зохион байгуулах;

13.1.3.саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

13.1.4.нам, эвслийн бүлэг, гишүүдээс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах;

13.1.5.энэ хуулийн 9.15-д заасан этгээдэд гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх зөвшөөрөл өгөх;

13.1.6.санал хураалт явуулж, дүнг мэдээлэх;

13.1.7.хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлэх, ёсчлох ажлыг зохион байгуулах;

13.1.8.хүндэтгэн үзэх шалтгаантай гишүүнд чөлөө өгөх;

13.1.9.илтгэл, танилцуулга сонсох, асуулт, хариулт явуулах, санал, дүгнэлт танилцуулах, санал хураах цагийг тогтоох;

13.1.10.хуралдааны дэгийн биелэлтэд хяналт тавьж, түүнийг биелүүлэхийг гишүүдээс шаардах;

13.1.11.энэ хуулийн 7.6-д заасны дагуу гишүүнд хуралдааны танхимаас түр гарах зөвшөөрөл олгох;

13.1.12.хуралдааны дэг зөрчигчид энэ хуульд заасан арга хэмжээ авах;

13.1.13.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

13.2.Хуралдаан даргалагч горимын саналаар нэг удаа санал хураалт явуулна. Хуралдааны хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар, мөн тухайн санал нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж байгаа бол санал хураалт явуулахыг хориглоно.

13.3.Хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч түүний хэлэлцүүлгийг горимын саналаар хойшлуулсан тохиолдолд хуралдаан даргалагч дараагийн асуудлыг хэлэлцүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.