14 дугаар зүйл. Хуралдааны дэг сахиулах
14.1.Хуралдаан даргалагч энэ хуульд заасан хуралдааны дэгийг сахиулна.
14.2.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн, хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хуралдаан даргалагч түүнээс уг үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй.
14.3.Энэ хуулийн 14.2-т заасан шаардлагыг гишүүн биелүүлээгүй бол хуралдаан даргалагч түүнд энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
14.4.Хуралдаанд оролцогч, Улсын Их Хурлын үйл ажиллагаатай урилгаар танилцаж байгаа зочид, төлөөлөгчид хуралдааны дэгийг сахин мөрдөх үүрэгтэй бөгөөд хуралдааны дэгийг зөрчвөл түүнийг хуралдаан даргалагчийн шийдвэрээр танхимаас гаргана.
14.5.Хуралдаан даргалагч хуралдааны танхимд хуралдааны дэг, журмыг сахиулах боломжгүй гэж үзсэн тохиолдолд тухайн өдрийн хуралдааныг түр завсарлуулах, эсхүл тухайн асуудлын хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргана.