19 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргыг сонгох
19.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
19.2.Аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан нам, эвсэл зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
19.3.Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно.
19.4.Нэр дэвшигч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг аваагүй бол энэ хуулийн 19.1, 19.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.