20 дугаар зүйл. Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсан тухай мэдээлэх
20.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.1-д заасан суудал авсан нам, эвслийн гишүүд бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг бүлгийн дарга Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно.
20.2.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна.