22 дугаар зүйл. Байнгын болон дэд хороо байгуулах журам
22.1.Байнгын хорооны бүрэлдэхүүнийг дараах журмаар батална:
22.1.1.гишүүн Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүн саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлэх;
22.1.2.нам, эвслийн бүлэг Байнгын хорооны тоо, олонх, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүнийг Байнгын хороонд хуваарилах саналаа Улсын Их Хурлын даргад хүргүүлэх;
22.1.3.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах;
22.1.4.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 22.1.3-т заасан саналыг үндэслэн Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батлах.
22.2.Гишүүн Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 22.1-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
22.3.Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.
22.4.Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тогтоол баталсанд тооцно.
22.5.Энэ хуулийн 22.3, 22.4-т заасан тогтоолын төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна.